Хөвсгөл аймгийн нутагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Отгоо
2022 оны 4-р сарын 07 -нд

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод багийн “Эрдэнэтолгой” гэдэг газарт дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 16:17 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 16:23 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна