Л.Оюун-Эрдэнэ: Залуучууд та бүхнээсээ чин сэтгэлээсээ УУЧЛАЛ гуйж байна

Отгоо
2022 оны 4-р сарын 08 -нд

Төв талбайд жагсаж байгаа иргэдийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд хүлээн авч, уулзаж байна.

Сануулахад, "Монголдоо сайхан амьдаръя" уриатай залуусын жагсаал Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж буй.

Тэд Засгийн газрыг ажлаа хийх, хулгайгаа зогсоох, шударга ёсыг эрхэмлэх, өрөө төлөх, үнийн өсөлтийг бууруулахыг шаардаж, эх орондоо сайхан амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өчигдөр гарч ирэхийг их хүссэн. Өнөөдөр миний хувьд амаргүй олон дүрэм журмыг давж, гарч ирлээ. Та бүхний бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хичээж байгаа.

Би уучлал гуйя. Та бүхэн намайг уучлаарай" гэв.

      Мөн тэрбээр “Өнөөдөр залуусыг зүгээс тавьж байгаа шаардлагыг бүгдийг нь хүлээж авсан. Бид хамгийн богино хугацаанд шийдэхийг хичээж байгаа. Залуусаас ажлын хэсэг гаргаж хамт ажиллаж болно. Бид ордонд дотор чадах бүх зүйлээ хийж байгаа. Та бүхний гарч ирж, жагсаж байгаа нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газартаа маш их дэм болж байгааг хэлмээр байна. Хэрэв би ордон дотор хүч мөхөсдвөл гарч ирээд та нартайгаа хамт жагсана” гэв.

Түүнчлэн  "Өнөөдөр Монгол Улсад төдийгүй дэлхий даяар үнэ өссөн нь үнэн. Үнийн өсөлттэй холбоотойгоор хуулийг батална гэдэгт итгэж байна. Үнийн өсөлтийг би ч биш, бурхан байсан ч зохицуулж чадахгүй. Засгийн газар гурил, будаа, шатахууны үнийг тогтвортой байлгах гэж бүгдийг хийж байгаа. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй" хэмээн Ерөнхий сайд хэллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 185.253.163.19
    2022 оны 4-р сарын 09 -нд

    хэрэв та бөөрөө 780,000 доллараар зарахыг хүсвэл одоо бидэнтэй холбоо бариарай: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

    Хариулах