УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нүүр хуудсаараа дамжуулан бүрэн эрхээсээ түдгэлзэх санал гаргалаа.- Түүнийг 2019-2020 онд Хөгжлийн банкны захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд олгосон, 22 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд багтсан. Энэ нь өмнөх захирлуудын гарын үсэг зурж олгосон, чанаргүй зээлийн нийт дүнгээс бага боловч түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ойр дотнын хүмүүстээ зээл олгосон байж болзошгүй гэх мэдээлэл гарсан юм.
Тэрээр Хан-Уул дүүргээс сонгогдон, УИХ-д анх удаа гишүүнээр ажиллаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна