АТГ: Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Отгоо
2022 оны 4-р сарын 11 -нд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 592 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 573 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. АТГ-ын мөрдөгчид гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 5 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна