Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор, ШУТИС-ийн “Хүндэт доктор” Д.Бадарчид “Монгол Улсын Ардын багш” цол хүртээлээ.
Д.Бадарч Монгол Улсаас ЮНЕСКО-д сүүлийн 15 жилд амжилттай ажиллаж олон улсын хэмжээнд боловсрол, шинжлэх ухаан, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулжээ.
ЮНЕСКО-д ажиллах хугацаандаа дэлхийн 30 гаруй улс орны сургалтын нээлттэй нөөцийн талаар туршлагыг нэгтгэн судалж, цуврал ном хэвлүүлж, мэдээллийн технологийг сургуулийн өмнөх, бага сургуулийн түвшинд нэвтрүүлэх асуудлаар 3 жилийн төсөл удирдаж, анхны МООС (Massive Open Online Course) боловсруулж хэрэгжүүлсэн нь АНУ-ын ерөнхийлөгчөөс багш нарын заавал үзэх 50 онлайн хичээлийн жагсаалтад багтсан байна.
Мөн уур амьсгалын асуудал ба ёс зүй чиглэлийн МООС хийх ажлыг удирдсан. ЮНЕСКО-ийн Засгийн газар хоорондын “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэн Засгийн газар хоорондын комиссын хурлыг гардан зохион байгуулсан гэж БШУ-ы сайд мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна