Оюутныхаа биед халдсан дасгалжуулагчийг ажлаас нь чөлөөлжээ

Отгоо
2022 оны 4-р сарын 14 -нд

Их засаг олон улсын их сургуулийн Биеийн тамирын дасгалжуулагч Б.Г гэх багш оюутны лигийн сагсан бөмбөгийн тэмцээний үеэр оюутантайгаа зүй бус харьцан, гар хүрсэн бичлэг цахим орчинд тархаж, олны дургүйцлийг хүргэсэн.

Үүнтэй холбогдуулан сургуулийн захиргаанаас тухайн багшид арга хэмжээ авчээ. Тодруулбал

"Монгол улсын боловсролын тухай хуулийн 44-р зүйлийн 44.2.1, 44-р зүйлийн 3, Байгууллагын дотооод журмын 10.6.1, Багш ажилтны ёс зүйн дүрмийн 5-р зүйлийн 5.1.27 дахь заалтуулыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзлээ. Улмаар багш ажилтны ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргасан" гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна