Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд зөвлөлдлөө

Отгоо
2020 оны 3-р сарын 22 -нд

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд өнөөдөр /2020.03.22/ 08:00-09:00 цагийн хооронд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан уулзаж, зөвлөлдлөө.

Хуралдаанаар, коронавирусийн Монгол дахь нөхцөл байдал, түүнээс үүдэн нийгэм эдийн засгийн байдалд нөлөөлж буй сөрөг үр дагаврыг багасгах, цаашид нөлөөлж болох хүндрэлүүдийг тооцоолж, иргэд, аж ахуйн нэгжид мэдрэгдэж буй эдийн засгийн дарамтыг багасгах асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар ярилцаж, зөвлөлдөв.

Мөн өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх 10:00 цагаас эхлэн Засгийн газрыг ээлжит бусаар хуралдуулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна