Өнөө өглөө "Буянт-Ухаа-2" хороолол орчимд зам тээврийн ноцтой осол гарлаа

Отгоо
2022 оны 4-р сарын 15 -нд

Өнөө өглөө "Буянт-Ухаа-2" хороолол орчимд зам тээврийн ноцтой осол гарлаа.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Өглөө 07:58 цагт ослын дуудлага ирсэн. Ланд Круизер 200 болон  Приус маркийн гурван автомашин, нийт дөрвөн машин мөргөлдсөн осол гарсан. ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн байцаагч хэргийн газар үзлэг хийж, акт тавин зөрчлийн хэрэг үүсгэн ажиллана. Ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэж мэдээллээ.

Ослын улмаас хүний амь хохироогүй бөгөөд Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч ирж үзээд осолд өртсөн иргэдийн биеийн байдал хэвийн байсан тул авч яваагүй байна. Гэхдээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, компьютер томографийн шинжилгээ өгөх шаардлагатай гэж зөвлөжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна