ҮЙЛ ЯВДАЛ: Уяачдын холбооноос УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж, гомдол гаргах асуудлаар мэдээлэл хийнэ

Отгоо
2022 оны 4-р сарын 25 -нд

Шинжлэх ухааны академийн байранд

10:00 цагт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эх хэл бичгийн сан хөмрөг, лабораторийн өрөөнүүдийн засвар болон тохижилтын төслийн нээлт болно.

Төрийн ордонд

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно. 

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо Улсын онцгой комиссын шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргах асуудлаар мэдээлнэ.

11:30 цагт иргэн Ч.Мөнхбаярыг хуулийн үндэслэлгүй хорьж байгаа талаар өмгөөлөгч нь хэвлэлийн хурал хийнэ.

Монголын хүүхдийн ордонд

11:30 цагт Монголын хүүхдийн ордны Ардын хөгжмийн ангийн засвар болон тохижилтын төслийн нээлт болно.

МУИС-ийн Байгаль-Эх лицей ахлах сургуульд

14:00 цагт МУИС-ийн Экологийн боловсролын төвийн Өртөөчилсөн сургалт буюу байгаль, амьтан ургамлыг таньж мэдэх, эх дэлхийгээ хайрлах сэдлийг төрүүлэх зорилготой сургалтад 5,000 хүүхэд хамруулна. 

Спортын төв ордонд

14:00 цагт Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй "Монгол уяач-2022" зөвлөгөөн, спорт наадмын сагсан бөмбөгийн тэмцээн болно.

15:00 цагт Ататуркийн нэрэмжит 5 дугаар сургуулийн Технологийн ангиудын засвар болон тохижилтын төслийн нээлт болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна