УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын даргад хүргүүлжээ.
Энэ талаар УЕПГ-аас тодруулахад "Мөрдөх байгууллагаас санал ирснийг үндэслэж дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн байна." гэлээ.
Одоогоор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн биеэр бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ хүргүүлээд буй. Тэрээр “Хөгжлийн банканд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг дэмжиж байна” гэсэн юм.
Мөн өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах прокурорын тогтоол ирсэн талаар мэдээлэл хийсэн. Тэрээр намайг засгийн газрын шийдвэртэй холбоотой яллагдагчаар татаж байгаа юм шиг байна, би сайн танилцаагүй байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна