Яагаад Италид Өмнөд Солонгосоос олон хүн нас барж байгаа вэ?

Отгоо
2020 оны 3-р сарын 22 -нд

COVID-19 өвчний улмаас дэлхий даяар 7994 хүн нас барж 199'338 хүн коронавирусийн халдвар аваад буй. Тэгвэл яагаад улс орнуудад, жишээ нь Итали болон Өмнөд Солонгост нас барагсдын эзлэх хувь ялгаатай байна вэ?

Гуравдугаар сарын 8-ны судалгаагаар Өмнөд Солонгос улсад нэг сая хүн тутамд 3692 хүнээс халдвар илэрсэн ба халдвар авсан хүмүүсийн 0.6 хувь нь нас барсан. Харин Итали улсад нэг сая хүн тутамд 826 хүнээс халдвар илэрч халдвар авагсдын 6 хувь нь нас барж буй. 

Тэгвэл яагаад Италид Өмнөд Солонгосоос олон хүн нас барж байгаа вэ?

Энэ тухай CNN.com сайтад нэг талаар өвчтөнүүдийн ялгаатай байдал нөгөө талаар эмч сувилагчдын ачаалал нөлөөлж байна гэж бичжээ.

ХҮН АМЫН НАСЖИЛТ

2015 оны судалгаагаар Италийн хүн амын 28.6 хувь нь 60 болон түүнээс дээш настай. Энэ нь Япон улсын араас орох үзүүлэлт бөгөөд Япон улсын хүн амын 33 хувь нь 60 болон түүнээс дээш настай юм. Өмнөд Солонгост энэ үзүүлэлт 18.5 хувьтай байдаг. 

Италид COVID-19 өвчнөөр нас барагсдын 90 хувь нь 70 ба түүнээс дээш настай байсан бол Өмнөд Солонгост өвчлөгчдийн 20 хувь нь 60-аас дээш насныхан байв.

ХҮЙС

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар COVID-19 туссан эрэгтэйчүүдийн 4.7 хувь, эмэгтэйчүүдийн 2.8 хувь нь нас барж буй. Үүнээс харахад эмэгтэйчүүдийн тухайн өвчинд тэсэх чадвар харьцангуй их бөгөөд Өмнөд Солонгост нийт өвчлөгчдийн 62 хувь нь эмэгтэй байжээ.

ТАМХИДАЛТ

Тамхи татдаг хүн COVID-19 өвчнөөр нас барах эрсдэл их гэдгийг ДЭМБ-аас анхааруулсан. Хоёр улсын хүн амын тамхи таталтын хувь ерөнхийдөө төстэй. Италид 27, Өмнөд Солонгос 24 хувь нь тамхи татдаг. Гэвч жендерээр нь харьцуулбал Италид: эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 20 хувь тамхи татдаг бол, Өмнөд Солонгост: эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 5 хүрэхгүй хувь нь тамхи татдаг байна.

Өөрөөр хэлбэл Өмнөд Солонгост харьцангуй залуу, тамхи татдаггүй хүмүүс өвчилсөн нь нас баралт бага байгаагийн шалтгаан юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна