“Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслийн үр дүнг танилцуулж, хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. Тус төсөл нь Японы Засгийн газрын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилт, Азийн хөгжлийн банкны санхүүгийн болон техник туслалцаагаар Сангийн яамны дэргэд 2019-2022 онд хэрэгжүүлсэн байна. Төслийн хаалтын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ДЭМБ, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллага, эмнэлгүүдийн төлөөлөл оролцож шинэчлэлийн бодлого хэрэгжсэн нэг жилийн хугацаанд гарсан өөрчлөлт, шинэчлэл талаар хэлэлцлээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Эрүүл мэндийн даатгалын сан өмнө нь нийгмийн даатгалийн сантай цуг байсан. 2019 онд ЭМД-ын санг Нийгмийн даатгалын сангаас салгасан. Ингэснээр 704 оношийн бүлгээр өртгийн жин тооцож нарийвчлан авч үздэг. Өмнө нь эрүүл мэндийн байгууллагууд сар болгон гүйцэтгэх нормтой байсан. Харин одоо гүйцэтгэлээр санхүүжиж эхэлснээр тухайн байгууллага иргэдэд ямар тусламж үйлчилгээ үзүүлж чадаж байна, тэр хэмжээгээр санхүүжилт авах бүрэн боломжтой болсон. Гүйцэтгэлээрээ санхүүжилт авснаар ажилчдын цалин урамшуулал, нийгмийн асуудлыг шийдэх, шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах эрх нь нээлттэй. Мөн хөнгөлөлттэй эмийг хүртээмжтэй хүргэх тал дээр томоохон алхмууд хийсэн. Өмнө нь сарын эхэнд харьяа эмийн сангуудаас авдаг байсан бол гүйцэтгэлийн санхүүжилтээр иргэн бүр аль ч сар, өдөр авах боломжтой болсон. Өмнө нь өрхийн эмнэлэг жор бичдэг байсан бол одоо бүх эмчийн бичсэн жороор эмээ авах боломжтой. Мөн цус харвалт, төрөлхийн гажиг, хавдрын эмнүүдийг төрөөс даадаг болсон. Энэ бүгд нь энэ төсөл ямар үр дүнтэй болсныг илтгэнэ.
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: Эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа хөрөнгө инфляцийн түвшингээ хасаад үзвэл 1.7 дахин ихэссэн. Тэгвэл санхүүжилт нэмэгдээд байхад үр дүн хэр гарч байна вэ гэдэг хамгийн чухал. Үүнийг дагаж дундаж наслалт өсөж, нас баралт буурах ёстой. Гэвч санхүүжилт нэмэгдэхийн хэрээр бид ингэж чадаж байна уу гэвэл үгүй. Санхүүгийн тогтолцоог оновчтой болгохгүй бол элсэнд ус асгахтай адилхан болно. Тиймээс энэ чиглэлээр манай төслийн хүрээнд Сангийн яам ЭМДЕГ-тай хамтарч томоохон өөрчлөлтийг хийлээ.
Иргэд, үйлчлүүлэгчид 2022 онд 1.4 их наядаар тусламж үйлчилгээг ЭМДС-аас авахаар байгаа. Тиймээс хамгийн шаардлагатай тусламж үйлчилгээнд багтах харвалт, гэмтэл, зүрхний шигдээс, түлэгдэлт, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж зэрэг тусламж үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд ордоггүй байх хэрэгтэй тул даатгалаас 100 хувь дааж байна. Жишээлбэл, дөрөвдүгээр зэргийн түлэгдэлттэй хүүхэд 38 сая төгрөгийн тусламж үйлчилгээ шаарддаг. Үүний 25 хувь буюу 9.5 сая төгрөгийг иргэн төлдөг байсан. Энэ нь тухайн айлыг санхүүгийн эрсдэлд оруулах хэмжээний мөнгө. Тиймээс энэхүү мөнгийг даатгалаас төлж иргэн төлөхийг болиулж байгаа. MRI, компьютер оношлогооны хувьд зөвхөн улсын эмнэлэгт үзүүлдэг байсан бол улсын болон хувийн эмнэлэгт үзүүлсэн ч даатгалын сангаас санхүүжүүлж байгаа. Гэхдээ 70 хувийг даатгалаас төлж, 30 хувийг иргэн өөрөө төлөх юм.
Стратегийн худалдан авалтын үйл ажиллагааг эхлүүлсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх анхан, лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний багц, хөнгөлөлттэй эмийн жагсаалт, эдгээр багцад орсон тусламж, үйлчилгээг чанартай үзүүлж чадах эрүүл мэндийн байгууллагыг сонгох журам, шалгуур, мөн эрүүл мэндийн байгууллагын үзүүлсэн тусламж, үйлчилгээ нэг бүрийн чанарыг хянах шалгуур, журам зэрэг стратегийн худалдан авалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л дүрэм журмыг шинэчлэхэд “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах төсөл“-ийн баг техникийн туслалцаа үзүүлсний үр дүнд эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлтүүд гарсаар байна. Тухайлбал,
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна