Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүснэ

Отгоо
2022 оны 5-р сарын 04 -нд

Энэ сарын 4-ний 08:00-20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:  Нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Монголын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна