Ирэх сарын 14-нд бурхан багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр АМАРНА

Отгоо
2022 оны 5-р сарын 10 -нд

Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн дүйчин өдөр нь 2022 оны тав болон зургадугаар сард хоёуланд нь тохиож байна.

Гандантэгчинлэн хийд зурхайн ухаанаар зургадугаар сарын 14-нийг Бурхан багшийн их дүйчин өдөр цохон тэмдэглэнэ хэмээжээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг.

Энэ хүрээнд ирэх зургадугаар сарын 14-ний мягмар гарагт бүх нийтээр амрах ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна