ӨНӨӨДӨР: Монголын ТОП-100 ААН-ийг тодруулна

Ө.Галбадрах
2022 оны 5-р сарын 23 -нд

- Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ТӨРИЙН ОРДОН

11:00 цагт: Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ 21 дэх жилдээ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг өргөмжлөх арга хэмжээ болно.

12:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

14:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхим Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос “Монгол Улсад төрийн зохицуулалтыг оновчтой болгох нь” хэлэлцүүлэг зохион байгуулна.

14:00 цагт: УИХ дахь АН-ын бүлгээс Эрүүгийн хуульд шинээр орж буй "доромжлох" заалтын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 89011440

“МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

13:00 цагт: Эх, үрсийн баярт зориулсан “Ирээдүй өөд итгэл хайрлая” тоглолтын талаар Гавьяат жүжигчин А.Цэгмид, дуучин Б.Бат-Энэрэл, А.Эрдэнэцэцэг /Энжи/ мэдээлэл хийнэ.

“MANDALA LOUNGE”

13:00 цагт: Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ука /Д.Уламбаяр/ МРМ комплексын 16 давхрын “Mandala lounge”-д хэвлэлийн хурал хийнэ. Утас: 88016645

11-11 ТӨВ

14:00 цагт: Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Шадар сайд С.Амарсайхан иргэдтэй уулзана.

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

15:00 цагт: Ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ сонгоход туслах зорилготой “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяны нээлт болно. Утас: 89017101

СПОРТЫН ТӨВ ОРДОН

17:00 цагт: Сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно. Утас: 88023710


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна