Монголын анхны мөсөн циркийн тоглолтыг Хүүхдийн баяраар толилуулна

Ө.Галбадрах
2022 оны 5-р сарын 26 -нд

Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголын анхны мөсөн циркийн тоглолтыг “Степпе Арена” ХХК-тай хамтран зохион байгуулах тухай мэдээлэв.

Энэ үеэр “Дэлхийн алдартай уран бүтээлийг үзэгчдэдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр толилуулна. Техник, технологи, тайз, агуулга ямар түвшинд хүрснийг ард түмэндээ үзүүлнэ. Гайхамшигтай мөсөн циркийг үзэхийг урьж байна. Бид тус тоглолтыг өндөр зардлаар, дэлхийн хэмжээнд хийх болно. Монголын циркчдийн ур чадвар, хөдөлмөрийн үр шимийг хүртээрэй” хэмээн уран бүтээлчид онцолсон юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна