Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас "Өлзий" төвийн уулзвар хүртэлх замын асфальт бетон хучилт болон тэмдэг, тэмдэглэгээг хийж дуусжээ.
Уг замын хөдөлгөөнийг 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдөр хаагаад байсан юм. Энэ хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшнийг тааруулах, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэжээ.
Зам засварын ажлыг "Заабар" компани хийсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна