Умард Македон улсад суух Элчин сайд Л.Саянаа үүрэгт ажилдаа оржээ

ALs
2022 оны 6-р сарын 08 -нд

Монгол Улсаас Бүгд Найрамдах Умард Македон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа Бүгд Найрамдах Умард Македон Улсын Ерөнхийлөгч Стево Пендаровскид 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.

Элчин сайд Л.Саянаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч С.Пендаровскид уламжилж, Монгол Улс, Умард Македонын найрсаг харилцааг цаашид улам бэхжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч С.Пендаровски Умард Македон, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн уламжлалтай, найрсгаар хөгжиж ирснийг онцлон тэмдэглэж, Элчин сайдад үүрэгт ажилдаа албан ёсоор орж буйд нь баяр хүргэн  ажлын амжилт хүсжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна