ЦЕГ: Өчигдөр нийт 169 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 124 ЖОЛООЧИЙГ илрүүлжээ

Ө.Галбадрах
2022 оны 6-р сарын 20 -нд

Энэ сарын 19-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1842 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1540, хулгайтай холбоотой 32, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 99, гэмт хэргийн шинжтэй 87 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 124, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 137, хүний биед халдсан 60, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 149, эрүүлжүүлэх байранд хоносон 169 оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 92 тохиолдол гарчээ.

Arslan.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна