Усанд боогдсон иргэдийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт хүргэжээ

Амаржаргал
2022 оны 6-р сарын 21 -нд

Нийслэлийн Налайх дүүргийн 6-р хороо Туул голын салаанд усанд боогдсон 7 иргэн байна гэсэн дуудлага энэ сарын 20-ны өдрийн 11:30 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид 12:30 цагт очиход “Туул” голын салаанд усанд боогдсон 18-19 насны долоон иргэнийг аврах завиар зөөвөрлөн аюулгүй бүсэд гаргасан байна.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна