УОК: Токиогийн олимпод оролцох манай тамирчид онцгой нөхцөлд бэлтгэлээ хийж байна

Отгоо
2020 оны 3-р сарын 23 -нд

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан.  Мөн 2020 эхний хагас жилд олон нийтийг хамарсан урлаг, олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг спортын бүхий л арга хэмжээг 2020 оныг дуустал зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан. Орон даяар хөл хорио тогтоосон энэ үед ирэх долоодугаар сард болох Токиогийн олимпод оролцох улсын шигшээ багийн дөрвөн төрлийн спортын тамирчдын бэлтгэл сургуулилтыг онцгой горимоор, УОК-ын шийдвэрээр аюулгүй байдлыг хангасан орчинд хийж байна гэж УОК-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна