Эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 300 мянган төгрөгөөр их байна

Амаржаргал
Лхагва, 08:58 минут

2022 оны эхний улирлын байдлаар дундаж нэрлэсэн цалин 2015 онтой харьцуулахад 67 хувиар нэмэгдсэн боловч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 13 хувиар нэмэгджээ.

НДШ төлөлтийн 2022 оны эхний улирлын тайланд хамрагдсан 717.7 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1 сая төгрөг байна. Медиан цалин өмнөх оны мөн үеэс 120.9 (12.8%) мянган төгрөгөөр өсжээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2022 оны 1-р улирлын байдлаар 1450.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.2 (10.3%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл эрэгтэйчүүдийнх 1.6 сая, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна.

НДШ төлж буй ажиллагчдын дүнд 420.0 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 10.7%-г, 3.0 сая төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид 6.9 хувийг тус тус эзэлж байна.

Эх сурвалж: ҮСХ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна