“Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн аяны Супер урамшууллын эзэд тодорлоо

Б.Энхчулуун
Мягмар, 15:27 минут

Төрийн банк нь хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2” хадгаламжийн урамшуулалт аяныг энэ оны гуравдугаар сарын 01 – нээс тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд зарласан билээ.

 

Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах Төрийн банкны 500 гаруй салбар нэгжид хандаж, 3 сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд нэг эрхтэйгээр сугалааны эрхээ үүсгэсэн нийт харилцагчдаас 14 хоног тутамд, нийт 46 урамшууллын эзнийг тодруулаад байна.

 

Тус аяны Супер урамшууллын эзэд буюу Турк улсад хосоороо аялах, iPhone 13 гар утас, iPad, сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эздийг энэ оны зургаадугаар сарын 16-ны өдөр Төрийн банкны фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулсан бөгөөд тус урамшууллын эздийг хүлээн авч, урамшууллын бэлгийг гардуулан баяр хүргэлээ.

 

  • 1,000,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичгийн эзнээр Төрийн банкны УБ хотын “МУИС” тооцооны төвийн харилцагч З.Бат-Эрдэнэ
  • Ухаалаг цагийн эзнээр Төрийн банкны Баянхонгор аймгийн Хонгор тооцооны төвийн харилцагч М.Чамин
  • SCOOTER-ийн эзнээр Төрийн банкны УБ хотын Сонгинохайрхан дүүрэг салбарын харилцагч Р.Даваацэрэн  
  • iPad -ийн эзнээр Дорнод аймгийн Сэлэнгэ тооцооны төвийн харилцагч Б.Алтансүх
  • IPHONE13-ийн эзнээр УБ хотын Зуун айл тооцооны төвийн харилцагч Д.Пүрэвдорж
  • Турк улсад хосоороо аялах эрхийн бичгийн эзнээр УБ хотын тавин мянгат тооцооны төвийн харилцагч О.Шагдаржав нар тодорлоо.

 

Хуримтлалтай дундаж давхарга хөтөлбөрт нэгдэж, өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй, найдвартай банканд хадгалуулан, өсгөн арвижуулж буй эрхэм харилцагчиддаа талархал илэрхийлэхийн ялдамд мөрөөдөл биелүүлэх “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн аяны “Супер” урамшууллын эзэн болсон харилцагчиддаа баяр хүргэе!

 

Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна