"Чингис хаан" нисэх буудал руу 20 мянган төгрөгийн тасалбартай автобус явж эхэллээ

ALs
2022 оны 6-р сарын 24 -нд

"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөөс /2022.06.24/ явж эхэллээ.

Автобус:

  • Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал- Драгон авто вокзал - Таван шар
  • Чингис хаан олон улсын нисэх буудал - Улсын их дэлгүүр-120 мянгат чиглэлд үйлчлэх аж.

Цагийн хуваарь:

  • Баруун дөрвөн зам- 6:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
  • Чингис хаан олон улсын нисэх буудал- 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
  • Драгон- 06:20, 12:20, 18:20

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд онгоц хөөрөхөөс 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөх аж.

Автобусаар том хүн 20 мянга, хүүхэд 7 мянган төгрөгийн төлбөр төлж үйлчлүүлэх юм байна.

Эх сурвалж: НЗДТГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна