Засгийн газраас төрийн үрэлгэн зардлыг багасгаж, хэмнэлтийн горимд шилжих зарчим баримталж байгаа. Төрийн өмчит ААН-үүдээс хураасан автомашинуудыг зах зээлийнхээс доогуур үнээр худалдаж байна гэсэн мэдээлэл тархсан. Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодруулахад, Хэмнэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчит ААН-үүдээс 200 гаруй авто машиныг Засгийн газрын авто баазад татан төвлөрүүлсэн. Авто баазын агуулах талбай дүүрсэн учир харуул хамгаалалттай төрийн өмчийн бусад ААН-ийн агуулахад дараагийн татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулна.
Төр автомашин эзэмшихгүй гэсэн зарчим барьж, шаардлагатай бол дуудлагын таксигаар үйлчлүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс дуудлагын машинаар үйлчлэх ААН-үүдийн дунд тендер зарлаж, шалгаруулсан гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна