Өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулж өгөх ёслол болно

Б.Энхчулуун
2022 оны 7-р сарын 06 -нд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль гардуулж өгнө.

Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж хөдөлмөрлөсөн урлаг, хэвлэл мэдээлэл болон бусад салбарын эрхмүүд төрийн шагнал хүртэх юм байна.

Тухайлбал Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээ, Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Нэргүй нар төрийн дээд цолоор шагнуулах мэдээлэл байна.

Жил бүрийн улсын баяр наадмын өмнө төрийн шагнал гардуулж өгөх ёслол Төрийн ордонд болдог билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна