Үндэсний их баяр наадмын нэгдсэн eNaadam.mn вэбсайт ашиглалтад орлоо

Ө.Галбадрах
2022 оны 7-р сарын 07 -нд

Монголчуудын дэлхийн бусад улсаас ондооших чухал ялгарал бол өв уламжлал, ёс заншлын хамгийн тод илэрхийлэл болох Үндэсний их баяр наадам билээ. Тэгвэл наадмын үнэ цэн, утга учрыг таниулах, холбоотой мэдээллүүдийг нэгтгэх, найдвартай сурвалж үүсгэх зорилготой eNaadam.mn сайт ашиглалтад оржээ.

Тус вэбсайтаас та монгол наадмын үүсэл түүх, үндэсний спортын төрлүүд болох үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морь, үндэсний сурын харваа, үндэсний шагайн харвааны тухай мэдүүштэй баримт, мэдээллүүд болон наадмын нэгдсэн хөтөлбөр, цаг үеийн мэдээллийг хүлээн авах боломжтой.

Түүнчлэн, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрөөс гадна 21 аймгийн наадмын хөтөлбөрүүд болон нийтийн тээвэр, үйлчилгээний газар, зах, худалдааны төвүүдийн баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь, авто зогсоолын зөвшөөрөл, тасалбар захиалга болон бусад шаардлагатай мэдээллүүд энэ сайтад нэгтгэгдэж буйгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, энэ жилээс эхлэн наадамтай холбоотой бүх л мэдээллийг нэг дороос авахаас гадна, нээлтийн тасалбар, зогсоолын зөвшөөрлийг цахимаар худалдан авах боломжтой болжээ. Мөн манай улсыг зорин ирж буй гаднын жуулчдад зориулсан цогц мэдээлэл бүхий гарын авлага  энэ сайтад нэгтгэгдэж буй.

Албан ёсны сошиал хуудсуудыг дагаж, мэдээ мэдээллээ цаг алдалгүй авахыг хүсвэл:


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна