Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2022.07.07/

Ө.Галбадрах
2022 оны 7-р сарын 07 -нд

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор  өнөөдөр Урианхай сур харваагаар эхэллээ.

Өнөөдөр "Playtime" Хөгжмийн 21 дэх удаагийн фестивалийг "Монгол шигтгээн" цогцолборт "Байгальдаа хайр зарлая!" уриатай, ногоон, тогтвортой хөгжил ба залуусын эрүүл амьдралын хэв маяг гэсэн үзэл санаан дор зохион байгуулна.

Баяр наадмын хүрээнд өнөөдөр болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна.

09:00-18:00 цагт: "Монгол дархан-2022" үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд дэлгэгдэнэ. Уран Монгол үндэсний язгуур соёлын нэгэн гайхамшиг болох монгол дархны ур ухаан, хөдөлмөр зүтгэл шингэсэн олон бүтээлүүд энэхүү үзэсгэлэнд оролцоно.

09:00-18:00 цагт: “Хотол чуулган” үзэсгэлэн Чойжин ламын сүм музейд нээгдэж, музейн сан хөмрөгөөс дээжлэн хүргэнэ.

09:00-19:00 цагт: Урианхай сурын харваа Сурын талбайд явагдана.18:00-19:00 цагт: Үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтаасан ардын урлагийн цогц хөтөлбөртэй "Nomadic legend" Ардын урлагийн тоглолт Цагаан лавай чуулга /Ган зам чуулга/-ын байранд болно.18:00-19:20 цагт: Монголчуудын олон зууны турш өвлүүлэн уламжилж ирсэн соёлын биет бус өвийг сурталчлан таниулсан шинэчилсэн хөтөлбөр бүхий "Дэлхийд гайхагдсан Монгол урлаг" жуулчдад зориулсан тоглолт Үндэсний Урлагийн Их Театрт зохион байгуулагдана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна