АИ95, дизель түлшний үнэ өсжээ

Б.Энхчулуун
2022 оны 7-р сарын 18 -нд

Шатахуун түгээх станцуудад АИ95, дизель түлшний үнэ энэ сарын 16-наас нэмэгджээ.

АИ95 4210, дизель түлшний үнэ 4030 төгрөг болсон байна.

Энэ оны хоёрдугаар сард АИ95 шатахууны үнэ литр тутамд 2770 төгрөг байсан бол сүүлийн таван сард литр тутамд 1440 төгрөгөөр өсжээ. Харин дизель түлшний үнэ литр тутамд 1190 төгрөгөөр өсөв.   

АМГТГ-аас мэдээлснээр энэ сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар

  • А-80 автобензин 51 хоног,
  • АИ-92 автобензин 36 хоног,
  • АИ-95 автобензин 39 хоног,
  • Дизель түлш 24 хоног,
  • ТС-1 онгоцны түлш 15 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Энэ оны нэгдүгээр сараас энэ сарын 08-ны хугацаанд нийт 946 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 872,3 мянган тонн шатахуун байгаа. Үүнээс

  • А-80 автобензин 19,7 мянган тонн,
  • АИ-92 автобензин 314,8 мянган тонн,
  • АИ-96,98 автобензин 15,3 мянган тонн,
  • Дизель түлш  472,9 мянган тонн,
  • ШШТ 20,6 мянган тонн,
  • ТС-1 онгоцны түлш 28,7 мянган тонн тус тус импортолсон байна.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна