ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ

Б.Энхчулуун
2022 оны 5-р сарын 10 -нд

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын зорилго:

  • Энэхүү даатгал нь Жолоочийн тухай хуулийн дагуу хийгддэг бөгөөд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой юм.

 

Даатгалд хэн хамрагдах вэ?

  •  Тээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн бүр
  •  Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамаараад мэргэшсэн жолооч болон С, D ангиллын жолооч нар заавал даатгуулна.

 

Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?

Жолооч нь авто тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ

  •  Бусдын амь насанд учруулсан хохирол
  •  Бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол
  •  Бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол

 

Жолоочийн даатгалын талаарх мэдээ мэдээллийг, жолоочийн даатгалын хуулийг хэрэгжүүлэгч байгууллага болох “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ-ын сайтаас орж үзнэ үү. www.ami.mn

Даатгалын үнэлгээ, суурь хураамж:

 

Даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын суурь хураамж нь жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу дараах хэмжээтэй байна.

 

Тээврийн хэрэгслийн ангилал

Даатгалын үнэлэгээ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ

Даатгалын суурь хураамж

1

“A” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая хүртэл

12500

2

“B” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая хүртэл

33000

3

“C” ангиллын тээврийн хэрэгсэл

10 сая хүртэл

42500

4

“D” ангиллын тээврийн хэрэгсэл

10 сая хүртэл

53000

5

“Mеханизм” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая хүртэл

12500

 

Даатгалын хураамжийн хэмжээ:

Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг Жолоочийн даатгалын тухай хуулийн 11.1-д заасан итгэлцүүрээр нэмэгдүүлж буюу хорогдуулж тооцно.

Итгэлцүүрийн нэр

Итгэлцүүрийн хэмжээ

Доод

Дээд

И1

Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил /УБ хот болон Орхон, Дархан-Уул аймгаас бусад газарт, эсвэл тус оролцуулсан бүх нутагт/

1.0

1.2

И2

Өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээнээс хамаарах

0.50

2.45

И3

Даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлагаас хамаарах

1.0

1.2

И4

Даатгалын гэрээний хугацаанаас хамаарах /Зөвхөн 1 жилийн хугацаатай/

1.0

1.0

И5

Худал мэдүүлэг санаатай өгсөн эсэхээс хамаарах /Худал мэдүүлээгүй, худал мэдүүлсэн/

1.0

1.3

И6

Тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тооноос хамаарах /Нэр зааж хязгаарласан, хязгаарлаагүй/

1.0

1.5

И7

Тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадлаас хамаарах

0.9

1.3

И8

Тээврийн хэрэгслийн өмчлөлөөс хамаарах /Хувь хүн, хуулийн этгээд/

1.0

1.5

И9

Чиргүүлтэй эсэхээс хамаарах /Чиргүүлгүй, чиргүүлтэй/

1.0

1.2

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна