"Монгол Улсын иргэд нэг сарын хугацаанд Жэжүд визгүй зорчих эрхтэй. Зургаадугаар сарын 22-нд Жэжүд очсон монгол иргэдийн визийн хугацаа долдугаар сарын 21-нд дуусна. Тиймээс одоогоор визийн зөрчилтэй гэж үзэхгүй" хэмээн өнгөрсөн сард ГХЯ-наас мэдээлж байв.
Эдгээр иргэд ирсэн эсэх талаар тус яамнаас тодруулахад "Визийн зөрчил гаргасан гэж үзэн аяллаар Жэжүд очсон монгол иргэдийг албадан гаргах мэдэгдэл БНСУ-ын талаас албан ёсоор ирээгүй" гэв.
БНСУ-ын Засгийн газраас Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг улсын бүлэг жуулчдыг Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл 15 хүртэл хоног визгүй зорчуулах шийдвэр гаргасан.
Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-аас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах тул өндөр хариуцлагатай, ухамсартай аялах нь чухал болоод байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна