Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 31 хоногийн нөөцтэй байна

Ө.Галбадрах
2022 оны 7-р сарын 26 -нд

Улсын хэмжээнд долоодугаар сарын 21-ий өдрийн байдлаар нийт 133,531 тн шатахууны нөөцтэй байна хэмээн УУХҮЯ-наас мэдээлэв.

  • А-80 автобензин 7,457 тн буюу 45 хоногийн,
  • АИ-92 автобензин 41,247 тн буюу 31 хоногийн,
  • АИ-95 автобензин 4,118 тн буюу 31 хоногийн,
  • ДТ 77,791 тн буюу 28 хоногийн, онгоцны түлшний 30 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 61,205 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,362 тн, АИ-92 автобензин 24,812 тн буюу 26 хоногийн, АИ-95 автобензин 2,474 тн буюу 34 хоногийн, ДТ 29,775 тн буюу 27 хоногийн хэвийн нөөцтэй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна