Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, тохижилт бүтээн байгуулалт хийх ажил үргэлжилж байна

Амаржаргал
2022 оны 7-р сарын 27 -нд

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулган, иргэдийн саналын дагуу тухайн хэсэгт тохижилт бүтээн байгуулалт хийх ажил үргэлжилж байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн 4-р хороо 113 байрны урд талбайд байрлах 25 гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Үүний дараа оршин суугчдаас ирүүлсэн саналын дагуу тохижилтын ажил хийж гүйцэтгэж байна. Иргэд амарч зугаалах боломжтой орчин, хүүхдүүд тоглох тоглоомын талбай зэрэг цогц бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.

Нийт 1329 м.кв талбайд дээрх ажил хийгдэх бөгөөд иргэндээ ээлтэй орчин бүрдүүлж байгаад оршин суугчид талархалтай хандаж байлаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна