Улаанбаатар, Хөх хот чиглэлийн нислэгийг зогсоох шийдвэр гарсан тухай Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.
Тус яамнаас өгсөн мэдээллээр БНХАУ-ын иргэний нисэхийн холбогдох журмын дагуу 2022 оны долдугаар сарын 19-ний СА902 Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгээр ирсэн зарим иргэнээс Ковид-19-ийн халдварын тохиолдол илэрсэн тул наймдугаар сарын 8-наас дөрвөн удаагийн буюу хоёр сарын хугацаанд нислэгийг зогсоох шийдвэр гаргасан байна.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс БНХАУ-ын Хөх хот болон Гуанжоу хот руу нислэг үйлдэх шийдвэр гаргасан. Ингэхдээ “Аэро Монголиа” ХХК 28 хоногт нэг удаа Хөх хот чиглэлд, “Эйр Чайна” ХХК 28 хоногт 2 удаа Хөх хот чиглэлд шууд нислэг үйлдэхээр зохицуулсан байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна