Ерөнхийлөгч Хөвсгөл нуурыг хамгаалах үүрэг өгчээ

Б.Энхчулуун
2022 оны 8-р сарын 01 -нд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг хамгаалах ажлыг эрчимжүүлэх үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өгчээ.

Улмаар  Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийг ирэх долоо хоногт байгуулахаар болов. Ажлын хэсгийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ахлан ажиллана.

Тус ажлын хэсэг “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-аас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлж, Хөвсгөл нуурыг хамгаалах дөрвөн чиглэлээр нийт 26 ажил хэрэгжүүлэх аж.

Мөн тус ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл аймагт ирж дээрх ажлуудаа хянаж, шалгахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: БОАЖЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна