Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Мөн тухайн хэсэгт оршин суугчдын хүсэлтийн дагуу тохижилт бүтээн байгуулалтын ажил хийж байгаа юм.
Тухайлбал Орос 14-р сургуулийн хойно байрлах 54 гараашийг буулган газрыг чөлөөлөөд байсан. Тухайн хэсэгт ил зогсоол, ногоон байгууламж, явган зам хийж гүйцэтгэх саналыг иргэд ирүүлсэн. Энэ дагуу тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.
Нийт 2161 м.кв талбайд тохижилт хийгдэх бөгөөд энэ ажлыг Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн хамт олон гүйцэтгэж байгаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна