112,114 байрны зүүн талын 66 гараашийг буулгаж, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, иргэд амарч зугаалах боломжтой орчин байгуулж байна

Ө.Галбадрах
2022 оны 7-р сарын 27 -нд

Баянзүрх дүүргийн 4-р хороо 112,114 дүгээр байрны зүүн талд байрлах 66 гарааш, 3 контейнер буулгаж газрыг чөлөөлсөн. Зөвшөөрөлгүй баригдсанаас гадна гарааш, контейнер байрлаж байсан хэсэгт үүсмэл хогийн цэг үүсч, гэмт хэрэг гарах эрсдэл бий болсон.

Тиймээс газрыг чөлөөлж, тухайн хэсэгт одоогийн байдлаар тохижилт бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэж байна. Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвөөс 2198 м.кв талбайд ногоон байгууламж бүхий, иргэд амарч зугаалах боломжтой орчин бий болгохоор зорьж, ажлаа эхлүүлээд байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна