Хүчтэй шороон шуурга, мөндрийн улмаас 19 гэр нурж, 2 машины шил хагарчээ

Амаржаргал
2022 оны 8-р сарын 03 -нд

Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг суманд наймдугаар сарын 1-ний 14:00 цагийн орчим 16-18 м/сек түр зуурын хүчтэй шороон шуурга шуурч, мөндөр орсны улмаас 19 гэр нурж, 2 автомашины шил хагарчээ. 

Шуурганд Хөвсгөл сум дахь Хилийн 0168 дугаар ангийн 5, 8 дугаар заставын тав, дөрвөн  ханатай гэр болон Хатанбулаг сумын 15 өрхийн гэр /нийт 19 гэр/ нурж эвдэрсэн байна. 

Мөндөрт иргэн А-ийн “Приус-20”, иргэн Л-ын “Харриер” суудлын автомашины шил хагарсан тухай мэдээллийг Онцгой байдлын газарт өгсөн байна. 

Увс аймгийн Улаангом суманд наймдугаар сарын 01-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас 1 айлын байшин үерийн усанд автсан тухай дуудлагыг 08.01-ний 19:25 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна