Гачуурт кап тэмцээний үйл ажиллагаатай танилцаж холбогдох шаардлагыг хүргүүллээ

Ө.Галбадрах
2022 оны 8-р сарын 01 -нд

Баянзүрх дүүргээс 20 дугаар хороонд "Гачуурт Offroad club"-ээс зохион байгуулж буй Гачуурт кап тэмцээний үйл ажиллагаатай танилцаж холбогдох шаардлагыг хүргүүллээ.

Шаардлагад Бартаат замын тэмцээн болсонтой холбогдуулан ухаж, сэндийчсэн газрыг яаралтай нөхөн сэргээх, байгаль орчинд ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг агуулга бүхий асуудлууд багтсан. Тус клубын зүгээс дүүргээс тавьсан шаардлагыг 100% хэрэгжүүлэн ажиллана гэдгээ мэдэгдсэн бөгөөд 3 хоногийн дотор нөхөн сэргээлтийг хийж, тухайн талбайд мод тарьж ногоон орчныг бүрдүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт Бартаат замын спортыг хөгжүүлэхэд шаардлагатай талбай байхгүй бөгөөд холбогдох ажлыг иргэдтэй зөвшилцсөний үндсэнд шийдвэрлэж, хэрэгжүүлнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна