5800 метр өндөрт хөлөө хөлдөөн гацсан уулчныг эсэн мэнд буулгалаа

Б.Энхчулуун
2022 оны 9-р сарын 13 -нд

Памирын нурууны Ленин (7134м) оргилд ганцаарчилсан авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байна гэдгийг өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл Х.Бумхишигийг аврах ажиллагаа амжилттай болж, тэд эсэн мэнд машин хүрэх газарт бууж ирсэн талаар Монголын Уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.  

Одоо Оше хот руу эмнэлэгт очиж, үзлэг хийгээд эмчийн шийдвэрээр нутаг буцах эсэх асуудлыг шийдэх юм байна.

“Уулчныг авран буулгах ажлыг чих тавин, санаа зовнин хүлээж, хандив илгээсэн бүх хүмүүстээ чинь сэтгэлийн талархал илэрхийлье. Бид эвтэй байхдаа хүчтэй гэдгээ харууллаа” Монголын Уулчдын үндэсний холбооноос онцлов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна