Галиндэв: Таны сэтгэлийн тус дэм оролцооноос миний охины эмчлүүлэх эсэх нь шийдэгдэхээр байна

Б.Энхчулуун
2022 оны 9-р сарын 13 -нд

Г.Номуун охин 2 нас 6 сартайдаа зүрхний булчингийн үрэвсэл өвчнөөр өвджээ. Тухайн үед эмч нар 5 нас хүрэхгүй гэж байсан боловч АНУ-ын эмч А.Товбин эмчийн аргачлалаар эмчилж 12 нас хүргэсэн цөөхөн хүүхдийн нэг юм. Зүрх нь анх өвчлөхдөө их тэлэгдэж томорсон, бие нь өсөж том болохийн хирээр хавхлага дутуу хаагдал улам нэмэгдэж зүрхэнд ихээхэн ачаалал үүсэж мэс заслын аргаар эмчлэхээс өөр аргагүй байдалд хүрчээ.

Охины ээж хэлэхдээ “Миний охин Г.Номуун Солонгос улсад зүрхний хавхалга янзлуулах өндөр эрсдэлтэй мэс ажилбарыг хийлгэхэд эмчилгээний зардал (100 сая вон буюу 250 сая төгрөг)-нөөс 120 сая төгрөгний санхүүжилт үлдэж байгаа тул эрхэм дотны нүүр номны найзууд та нараасаа "НАЙЗУУД НАЙЗУУДДАА ТУСАЛЖ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ ЧАДДАГ" чэллэнжийг эхлүүлэн таныг урьж байна. Таны сэтгэлийн тус дэм оролцооноос хамаарч миний охины эмчлүүлэх эсэх нь шийдэгдэхээр байна. Миний охинд сэтгэл зүрхээ зориулан тусалж дэмжихийг хичээнгүйлэн гуйж байна” гэлээ.

Челленжид идэвхитэй оролцож нэг бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэхийг уншигч та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсэж байна.

ДАНС ХААН БАНК ГАЛИНДЭВ 5093051018 (Чэллэнжийн заавартай сайн танилцаарай )

Баярлалаа та нартаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна