Маргаашаас эхлэх номын баярт 400 гаруй ААН, байгууллага оролцоно

Б.Энхчулуун
2022 оны 9-р сарын 15 -нд

Монгол Улс даяар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ыг “Илүү их уншъя” уриатай тэмдэглэх ба нийслэлд Сүхбаатарын талбайд үзэсгэлэн болно. Мөн орон нутгийн төв талбай бүр энэ жишгээр номын баярыг тэмдэглэх аж.

Маргаашаас буюу есдүгээр сарын 16-нд эхэлж гурван өдрийн турш үргэлжлэх номын баярт 400 гаруй ААН, байгууллага оролцох юм.

“Энэ өдрүүдэд маш олон хөтөлбөр зохион байгуулна. Нийтийн урлаг, спортын тэмцээн болно. Шинэ ном, зохиолын үзэсгэлэн дэлгэнэ. Номын соёлыг хүндэтгэн дээдэлдэг хүмүүстэй алдартай зохиолчид уран бүтээлийн ярилцлага хийнэ” хэмээн Нийслэлийн соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр зохион байгуулагчид онцоллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна