МӨНГӨНИЙ БОДЛОГЫН АРГА ХЭРЭГСЛҮҮДИЙН ТУХАЙ

Отгоо
2020 оны 3-р сарын 24 -нд

Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад Монголбанк мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ хэмээн заасан байдаг.

Монголбанкнаас үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банк хоорондын захын хүүг үйл ажиллагааны зорилт болгон ажилладаг. Үүний хүрээнд Монголбанк банкуудад дараах хэрэгслүүдийг арилжаалдаг.

1.     Банк хоорондын захын төгрөгийн нөөцийг татах: Төв банкны үнэт цаас, своп/форвард хэлцэл, овернаит хадгаламж, заавал байлгах нөөцийн хэрэгсэл

2.     Банк хоорондын захын төгрөгийн нөөцийг нийлүүлэх: репо арилжаа, репо санхүүжилт болон барьцаат зээлийн хэрэгсэл.

Мөнгөний бодлогын эдгээр хэрэгслүүдийн нөхцөлийн хураангуйг дараах хүснэгтэд харуулав.

ХЭРЭГСЭЛНӨӨЦХУГАЦААДАВТАМЖХЭНИЙ САНААЧИЛГАХҮҮГИЙН ТҮВШИН (Одоогоор)

+

-

1. НЭЭЛТТЭЙ ЗАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 
Төв банкны үнэт цаас

-

28 хоногДаваа гарагтМонголбанкБХ -196 хоног2 долоо хоног тутмын Лхагва гарагтМонголбанкХүүгийн дээд хязгаар=БХ+0.5% өрсөлдөх

Репо арилжаа

+

7 хүртэл хоног

Шаардлагатай үед, Даваа гарагтМонголбанкТогтмол хүүтэй арилжаа, хүүгээр өрсөлдөх доод=БХ+0.5>#/p###

Своп/Форвард

+-3 сар хүртэлТогтмол бус (Мягмар, Пүрэв)Монголбанк₮ нийлүүлэх=БХ+1>#/p###

₮ татах=БХ-1>#/p###

2. БАЙНГЫН САНХҮҮЖИЛТ

 
Овернаит хадгаламж

-

Ажлын нэг өдөрӨдөр бүрБанкБХ-1>#/p###

Репо санхүүжилт

+

90 хоног хүртэл

Өдөр бүрБанкБХ+1>#/p###

3. ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦ

 
Заавал байлгах нөөц

-

14 хоногЛхагва гарагт эхэлж, Мягмар гарагт дуусахЗаавал хангахТөгрөг 8.5%, Валют 15>#/p###

4. ЭЦСИЙН ЗЭЭЛДҮҮЛЭГЧ

 
Барьцаат зээл*+

180 хүртэл хоног (Нэг удаа+180 сунгаж болно.)

Шаардлагатай үедБанкБХ+1>#/p###

БХ-Бодлогын хүү, *МБЕ-ийн 2020/3/20-ны өдрийн А-97 тоот тушаалаар журамд 2020/03/20-2020/07/31 хүртэл өөрчлөлт орсон болно.

Жич: Мөнгөний бодлогын хэрэгсэл дээр дарахад холбогдох журам руу орох боломжтой.

Мөнгөний бодлогын хэрэгслүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанкны цахим хуудасны мөнгөний бодлого цэсний мөнгөний бодлогын хэрэгслүүд хэсгээс буюу энд дарж авах боломжтой.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна