ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Г.ЁНДОН ҮЙЛДВЭРИЙН ҮНДСЭН ЦЕХҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Амаржаргал
2022 оны 9-р сарын 19 -нд

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн үндсэн цехүүдийн ажил байдалтай  танилцлаа. Тэрээр Ил уурхай, Автотээврийн цех, Баяжуулах үйлдвэрийн технологийн үйл ажиллагаатай танилцсан юм. Нэр дурдсан үндсэн цехийн удирдлагууд үйлдвэрлэл, үр ашиг, техник технологийн шинэчлэл, өртөг, зардал, тоног төхөөрөмж, бараа материалын нийлүүлэлт, төсөл хөтөлбөрүүдийн явцын талаар Ерөнхий захиралд танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Мөн тухайн цехэд тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо. Ерөнхий захирал Г.Ёндон Ил уурхайн диспетчерийн ажлын байр, Автотээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсэг, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл, Шүүн хатаах хэсгийн ажил байдалтай танилцаж, үйлдвэрлэлийн үндсэн цех, нэгжүүд өөр хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болгов. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна