ШУА-иас плагиаризмыг таслан зогсоох Л.Энх-Амгалан сайдын санаачилгыг дэмжин уриалга гаргажээ

Амаржаргал
2022 оны 9-р сарын 23 -нд

Монгол улсын Шинжлэх Ухааны Академиас БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн дэвшүүлсэн бусдын бүтээлээс хуулах (плагиаризм)-г таслан зогсоох санаачилгыг дэмжиж уриалга гаргалаа. 

Тус уриалгад БШУЯ, ШУА, Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран плагиаризмын шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай байна.

Энэхүү ажлын хүрээнд эрдэмтэн судлаачдын санаачлан эхлүүлээд буй монгол хэлээр туурвисан эрдэм шинжилгээний бүтээлийн санг ойрын хугацаанд улсын хэмжээний нэгдсэн сан болгон хөгжүүлэх, эрдмийн бүтээлийг хуулсан эсэхийг шалгадаг системийг бүтээх, энэ чиглэлээр дотоод, гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, идэвх санаачилгатай ажиллахыг Монгол Улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, нийт эрдэмтэн судлаачдадаа хандан уриалсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна