Монгол, Казахстан, Гүржийн хил дээр Оросоос гарах иргэдийн урт дараалал үүсжээ

Б.Энхчулуун
2022 оны 9-р сарын 23 -нд

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Оросын автозамын хилүүдэд уртаас урт дараалал үүсжээ. 

Нийгмийн сүлжээнд хүмүүс олон цаг түгжирч, олон арван мянган автомашин Монгол, Гүрж, Казахстан, Финланд, Эстонийн хил дээр бөөгнөрөөд байгаа талаар мэдээлжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүнийг худал мэдээлэл гэжээ.

Орос-Финландын хилОрос-Финландын хил

Украины УНИАН агентлаг монгол иргэний хийсэн бичлэгийг нийтэлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна