Тамаваши Б.Мөнх-Оргил сүмо бөхийн дээд зиндаанд хоёр дахь удаа түрүүллээ

Ө.Галбадрах
2022 оны 9-р сарын 26 -нд

Японы сүмо бөхийн есдүгээр сарын тэмцээн буюу Аки башё өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөрлөж Монголын бөх Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваа 2 унаатайгаар түрүүллээ.

Энэ бөшёд маегаширагийн 3-аас босож барилдсан тэрээр сүүлийн өдөр маегаширагийн 4-т эрэмбэлэгдсэн Такаясүг давж эзэн хааны цомыг өргөсөн.

Өдгөө 37 настай Тамаваши Б.Мөнх-Оргил 1958 оноос хойш жилд зургаан тэмцээн зохиож эхэлсэн дээд зиндаанд түрүүлсэн хамгийн ахмад сүмоч болсон байна.

2019 оны нэгдүгээр сарын башёд анх түрүүлсэн тэрээр "Би өдөр бүр сандардаг байсан ч дэмжиж байгаа хүмүүсийнхээ итгэлийг алдахыг хүсээгүй" хэмээжээ.

Аки башёг тэргүүлэн барилдсан их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5 даваа, 5 унаатай байхдаа өвдөгний бэртлийн улмаас тэмцээнийг орхисон бол озеки Митакэүми 4 давж, 11 унаснаар дараагийн башёд цол буурч барилдахаар болов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна