Хөл бөмбөгийн ДАШТ үзэхээр Катар улс руу зорчих иргэдийн АНХААРАЛД

Б.Энхчулуун
2022 оны 9-р сарын 26 -нд

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан Катар Улсын Дотоод хэргийн яамнаас 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд зорчих төрлийн дараах ангиллын визтэй иргэдийг Катар Улсын хилийн боомтуудаар нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргав. Үүнд:  

  • Гэр бүлийн виз,
  • Хилийн боомт дээр олгодог виз,
  • Бизнес ангиллын виз,
  • Аялал жуулчлалын виз

Катар Улсын иргэд болон тус улсын оршин суух зөвшөөрөлтэй иргэд, ажиллах зөвшөөрөл бүхий визтэй иргэд, хүмүүнлэгийн чиглэлээр олгосон виз (албан ёсны шугамаар зөвшөөрөл авсан) бүхий иргэдэд тус шийдвэр хамаарахгүй.

Дээрх заасан хугацаанд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан Катарын Засгийн газраас тусгайлан гаргасан хаяа карттай (hayya card) бүхий иргэд Катар Улсын хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтрэх боломжтой юм.

Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж сонирхохоор тоглолтын тасалбараа авсан иргэд hayya.qatar2022.qa/ цахим хуудсанд хандан нэвтрэх эрх үүсгэн, хаяа карт авах хүсэлтээ илгээнэ. Хаяа картыг хэрхэн мэдүүлж авах зааврыг www.youtube.com/watch?v=dLlgzZ_Acko холбоосоор орж үзэх боломжтой. 

Хаяа картыг авснаар тухайн иргэн Катар Улсад нэвтрэх, тасалбар дээрх тоглолт болох стадионд нэвтрэх, тоглолт болох өдөр нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой юм. Хаяа карт бүхий иргэд 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Катар Улсад байх боломжтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна