АТГ-ынхан Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

Амаржаргал
2022 оны 9-р сарын 27 -нд

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням тэргүүтэй албаны хүмүүс ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи, Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Юн Сок Хён нарыг 2022 оны есдүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав.

Олон улсын валютын сангийн дүрмийн IV заалтын дагуу Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг манай улсын авлигатай тэмцэх чиглэлээр 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар мэдээлэл солилцож ярилцлаа.

Ажлын хэсгийн төлөөлөгчид Монгол Улсын авлигын эсрэг гүйцэтгэсэн үйл ажиллагаа, үр дүн, Авлигын төсөөллийн индексийг сайжруулахад анхаарал хандуулж буй явдлыг онцлоод цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгийг илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон улсын түвшинд сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.

Эх сурвалж: АТГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна