Төрийн банк “Ажлын байранд суурилсан сургалт”-ыг хэрэгжүүлж эхэллээ

Ө.Галбадрах
2022 оны 10-р сарын 05 -нд

Их дээд сургуулиудын дадлагын тогтолцоог сайжруулах, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжүүлж буй “Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх” /MONGWBL/ төсөлд Төрийн банк нэгдлээ.

Төслийн хүрээнд Төрийн банкны зүгээс Банк-даатгал мэргэжлийн “Ажлын байранд суурилсан сургалт”-ыг 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөс хэрэгжүүлж, хамтран ажиллаж буй Санхүү эдийн засгийн их сургууль, Отгонтэнгэр их сургуулиудын оюутнуудыг цалинтай дадлагажуулж эхэллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна